математик бол шинжлэх ухааны хаан | |
lavlah
10:35
,
2011-06-06
..
0
сэтгэгдлүүд
.. Холбоос
Алгебрын бутархай: Хоёр бүхэл илэрхийллийн ноогдвор болох бутархай хэлбэрээр бичигдсээр илэрхийллийг алгебрын бутархай гэнэ. Адил хажуут трапец: Хажуу талууд нь тэнцүү бол адил хажуут трапец гэнэ. Адил хажуут гурвалжин : Хоёр тал нь тэнцүү гурвалжинг адил хажуут гурвалжин гэнэ. Адил талт гурвалжин: Бүх тал нь тэнцүү гурвалжныг зөв буюу адил талт гурвалжин гэнэ. Апофем: Зөв пирамидын хажуу талсын оройгоос татсан өндрийг уул пирамидын апофем гэнэ. Адил хажуут гурвалжин: Зөвхөн хоёр тал нь тэнцүү гурвалжинг адил хажуут гурвалжин гэнэ. Багтсан өнцөг : Орой нь тойрог дээр орших бөгөөд талууд нь тойргийг огтолсон өнцгийг багтсан өнцөг гэнэ. Багтсан тойрог : Тойрог нь гурвалжны тал тус бүрийг шүргэж байвал багтсан тойрог гэнэ. Багтаасан тойрог: Тойрог гурвалжны бүх оройг дайрч байвал багтаасан тойрог гэнэ. Биссектрис : Гурвалжны оройн өнцгийг таллан хуваах эсрэг орших талд татсан хэрчмийг гурвалжны биссектрис гэнэ. Битүү олон талст гадаргуу : Олон талст гадаргуугийн ирмэг бүр хоёр талстад харьяалагдаж байвал энэ олон талст гадаргууг битүү олон талст гадаргуу гэнэ. Буурах прогресс: Геометр прогрессийн хуваарь 0< q<1 байвал уул прогрессийг буурах прогресс гэнэ. Босоо өнцөг: Нэгнийх нь хоёр тал нөгөөгийнхөө гүйцээлт болдог хоёр өнцгийг босоо өнцөг гэнэ. Бөмбөлөг : Өгөгдсөн цэгээс эерэг R зайнд орших огторгуйн бүх цэгийн олонлогийг бөмбөлөг гэнэ. Бөмбөрцөг : Өгөгдсөн цэгээс цэг бүр хүртэлх зай нь эерэг зай R-аас үл хэтрэх огторгуйн бүх цэгийн олонлогийг бөмбөрцөг гэнэ. Бөмбөрцөгийн давхарга: Бөмбөрцөгийг параллель хоёр хавтгайгаар огтлоход үүссэн огторгуйн дүрсийг бөмбөрцөгийн давхарга гэнэ. Бөмбөрцөгийн сектор: Дугуйн секторын хилийн нэг радиусыг агуулсан тэнхлэгийг тойрох эргэлтээр үүссэн дүрсийг бөмбөрцөгийн сектор гэнэ. Бөмбөлөгт шүргэгч хавтгай : Бөмбөлөгтэй(бөмбөрцөгтэй) ганц ерөнхий цэгтэй хавтгайг бөмбөлөгт(бөмбөрцөгт) шүргэгч хавтгай гэнэ. Бүтэн өнцөг :3600 хэмжээтэй өнцгийг бүтэн өнцөг гэнэ. Вариант: Ажиглалтын утгуудыг вариант гэнэ. Варианцын эгнээ: Вариантуудыг багаас нь эхлэн ихсэх эрэмбээр байрлуулсаныг варианцын эгнээ гэнэ. Варианцын эгнээний далайц : Хамгийн их ба хамгийн бага вариантын ялгаврыг вариацын эгнээний далайц гэнэ. Вектор: Өөрийнхөө тоон утга болон чиглэлээрээ тодорхойлогддог хэмжигдэхүүнийг вектор хэмжигдэхүүн буюу вектор гэнэ. Гипотенуз: Тэгш өнцгийн эсрэг орших талыг гипотенуз гэнэ. Гурвалжин: Нэг шулуун дээр үл орших гурван цэгийг дэс дарааллан хэрчмээр холбоход үүсэх дүрсийг гурвалжин гэнэ. Гурвалжиний периметр : Гурвалжны талуудын нийлбэрийг түүний периметр (Р) гэнэ. Гүдгэр өнцөг : 00-1800 –ын хоорондох өнцгүүдийг гүдгэр өнцөг гэнэ. Гүдгэр биш өнцөг : 1800-3600 –ын хоорондох өнцгүүдийг гүдгэр биш өнцөг гэнэ. Гүдгэр олон өнцөгт :Олон өнцөгтийн аль ч талыг агуулсан шулууны хувьд нэг хагас хавтгай дээр уул олон өнцөгт бүхлээрээ оршиж байвал гүдгэр олон өнцөгт гэнэ. Гүдгэр дөрвөн өнцөгт: Талуудыг агуулсан шулууны хувьд уул дөрвөни өнцөгт бүхлээрээ нэг хагас хавтгай дээр оршиж байвал гүдгэр дөрвөн өнцөгт гэнэ. Гүдгэр олон талст: Олон талстыг зааглаж байгаа хавтгай тус бүрийн нэг талд олон талст бүхлээрээ оршиж байвал гүдгэр олон талст гэнэ. Дугуй : Тойргоор хүрээлэгдсэн хавтгайн хэсгийг дугуй гэнэ. Дундаж шугам : Хоёр талын дундаж цэгийг холбосон хэрчмийг дундаж шугам гэнэ. Диаметр : Тойргийн төвийг дайрсан хамгийн урт хөвчийг тойргийн диаметр гэнэ. Дифференциалчлагдах функц : Ямар нэг цэг дээр уламжлалтай функцыг энэ цэг дээр дифференциалчлагдах функц гэнэ. Дэлгэмэл өнцөг: Талууд нь бие биеийхээ гүйцээлт (үргэлжлэл) болдог өнцгийг дэлгэмэл өнцөг гэнэ. Зөв гурвалжин: Бүх талууд нь тэнцүү гурвалжинг зөв гурвалжин гэнэ. Зөв пирамид: Пирамидын суурь зөв олон өнцөгт ба түүний орой уг олон өнцөгтийн төвд проекцлогдвол түүхийг зөв пирамид гэнэ. Зөв призм: Шулуун призмийн суурь нь зөв олон өнцөгт байвал зөв пирамид гэнэ. Зөв олон талст: Бүх талс нь конгруэнт зөв олон өнцөгт бүх олон талст өнцөг нь адил тоотой талс бүхий олон талстыг зөв олон талст гэнэ. Зөв олон өнцөгт: Гүдгэр олон өнцөгтийн бүх өнцөг нь тэнцүү бол зөв олон өнцөгт гэнэ. Ирмэг: Олон өнцөгтийн талыг ирмэг гэнэ. Катет: Тэгш өнцөгт гурвалжны гипотенузын нөгөө хоёр тал тус бүрийг катет гэнэ. Косинус: М цэгийн ординатыг α тооны синус , абсциссыг α тооны синус гэнэ. Конусын гадаргуу: Эргэлтээр гипотенуз,эргэлтийн тэнхлэг дээр үл орших катет хоёроос бүтсэн тахир шугамын исгэх дүрсийг конусын гадаргуу гэнэ. Квадрат: Бүх тал нь тэнцүү тэгш өнцөгтийг квадрат гэнэ. Квадрат функц: y=ax2 +bx+c хэлбэрт байгаа функцыг квадрат функц гэнэ. Квадрат тэгшитгэл: ax2 +bx+c=0 хэлбэрийн тэгшитгэлийг квадрат тэгшитгэл гэнэ. Квадрат тэгшитгэл биш :ax2 +bx+c>0 ба ax2 +bx+c <0 хэлбэрийн тэнцэтгэл бишийг квадрат тэгшитгэл биш гэнэ. Коеффиценттэй гомотет: дурын М цэгийн дүр М нь ОМ=R≠O байх огторгуйн хувиргалтыг О-төвтэй ,R-коеффициенттэй гомотет гэнэ. Конус: Тэгш өнцөгт гурвалжин нэг татетаа агуулсан тэнхлэгийг тойрон эргэхэд үүсэх дүрсийг конус гэнэ. Координатын огторгуй :кординатын систем өгөгдсөн огторгуйг координатын огторгуй гэнэ. Косинус: М цэгийн абсциссыг α тооны косинус гэнэ. Косинусоид : косинусын графикийг косинусоид гэнэ. Котангенс: а тооны косинусыг, а тооны синуст харьцуулсан харьцааг, а тооны котангенс гэнэ . Медиан : Оройг эсрэг талын дундаж цэгтэй холбосон хэрчмийг медиан гэнэ. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 3 -р хуудас Нийт хуудасны тоо: 6 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог Холбоосуудogtorguin geometrgurvaljin bodloguud Test E sudalgaa Zuvluguu Kangaroo olimpiad bodloguud Ангилалуудtsahim hicheeltsahim hereglegdehuun Сүүлийн бичлэгүүдhicheelanhnii too lavlah hicheel taraah material zovlomj Найзууд |